Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна.
Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ.
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
