Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүх танхимд тав дахь өдрөө үргэлжилж 23.40 цагт өндөрлөлөө.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарт 1-3 жилийн хорих ял, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад 2 жилийн хорих ял оноолоо.
Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэний зүгээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрээр, шүүх шүүгдэгчдийг гэм буруутай гэсэн шийдвэр гаргаж бүгдэд нь 1-3 жилийн ял өгч, миний үйлчлүүлэгч Б.Хурцад хоёр жилийн ял оноолоо.Иймээс дараагийн шатны шүүхэд давж заалдана гэлээ.
Мөн Б.Содномдаржаагийн ээж шүүх хурлын талаар хэлэхдээ, “Б.Хурц нарыг гэм буруутай гэж үзэж 1-3 жилийн хорих ял оноолоо. Зүв зүгээр байсан хүүг маань хилс хэргээр шийтгэж таван жил хорьсон. Өнөөдөр шүүхийн хурал боллоо. Шүүх хурал үнэхээр үнэн зөвийг нь олж шүүгдэгч нарт бага ч гэсэн ял өгч хариуцлага тооцсонд баярлаж байна. Таван жилийн хугацаанд харанхуй шөнө шиг бүрхэг явсан өнөөдөр нар гарч байна” гэсэн юм.
Шүүх хуралдаан өндөрлөснөөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж яллагдагч нарыг хорих анги руу авч явлаа.
Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
