Энэ оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламент зургаадугаар сарын 30-нд Анхдугаар чуулганаа нээсэн. 75 гишүүн тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламент УИХ-ын дарга, дэд даргаа сонгож, намын бүлгүүдээ байгуулан даргаа сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэсэн.
Харин энэ долоо хоногт Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилж, Засгийн газрын бүтцийг баталсан юм. Ерөнхий сайдын танилцуулсан Засгийн газрын шинэ гишүүд өчигдөр анх удаа УИХ-д тангараг өргөн үүрэгт ажилдаа орлоо.
Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар мөн УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Харин өнөөдөр Байнгын хороодын дарга нарыг сонгосноор Анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөж байна.
Харин ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын 1-нд зарлана. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
