Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацуй, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.
Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн.
Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ





More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...

