Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?
Хосолмол секцийн үед тавигдсан хуучин машин маань 18 жил үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс шинэчлэл хийж байна. Бид хийн үлээгүүрийн 171-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж Францын Continental industrie фирмийн, Blower type-700.05маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн энэ чиглэлийн дэлхийн шилдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.
Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?
Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхэлсэн. Бид долдугаар сарын нэгэнд угсралтын ажлаа дууслаа. Continental Industrie фирмийн шиф инженертэй Италиас холбогдож онлайнаар тохируулга, туршилт хийж байна. Технологийн горимд ажиллуулан туршиж, хэвийн байвал ашиглалтад хүлээн авна. Тохируулгын ажилд нийлүүлэгч компани болох “Рэйнж интернешнл” ХХК-ийн мэргэжилтнүүд, Баяжуулах үйлдвэрийн Засварын болон Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Хийн үлээгүүрийн машин суурилуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Агаар хүлээн авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Энэхүү хийн машины нэг давуу тал нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Баяжуулалтын 5-р ээлжийн өргөтгөл шинэчлэлийн бэлтгэл ажил хангагдаж байна гэж хэлж болно.
Эдийн засгийн хэмнэлт гарах уу?
Зэс молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигдрэх, цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломж бий.
Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?
Угсралт тохируулгын томоохон ажлыг Төслийн менежментийн хэлтэс, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг оролцож төлөвлөсөн хугацаанд чанартай мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэлээ. Үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээрээ бид бахархаж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
