Сонгууль болохоор л нэр дэвшигч бүр шударгын дүртэй, бүтээгчийн сэдэлтэй хүмүүс болчихдог. Сонгогчид бидэнд энэ эрээлжилсэн сонгуулийн сурталчилгааны үнэн, худлыг салгахад ч хүнд болдог нь нууц биш. Гэхдээ бид нар тэдний хэн нь хэн бэ гэдгийг мэддэг. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт Зандаахүүгийн Энхболд нэр дэвшжээ. Тэр бол сул улстөрч биш. Дөрвөн жил чимээ аниргүй Төрийн ордонд амьдраад, сонгууль болохоор гараад ирдэг нэгэн огт биш. Тэрбээр дуутай, үйлдэлтэй, тэр хэрээрээ “нохой шуугиулж” явдаг улстөрч мөн. З.Энхболдын нэг зарчим бий. Түүнээсээ хазайдаггүй, урвадаггүй учраас зарчим гэж байгаа юм. Юу вэ гэвэл, З.Энхболд Монгол төрийн өмч, улсын баялгийг төр ард түмний мэдэлд байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Тавантолгойн ордыг яалаа, та бид мэднэ. Удахгүй шинээр бүрдэх УИХ-ын шийдэх маш ноцтой гурван асуудал бий. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад хэвээр үлдээх, гуравдугаарт, Тавантолгойг ард түмний мэдэлд авч үлдсэнээр нь байлгах ёстой юм. Ерөөс сонгогч та өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээс энэ гурван асуудлаар ямар байр суурь барихыг нь асуугаарай. Магадгүй, “алтан шаахай”-тай нэр дэвшигчид МАНАН-гийн, “Рио Тинто”-гийн кноп нь болно гэсэн тохироотой явж байж мэднэ. Баталгаатай хэлэхэд, энэ гурван асуудалд З.Энхболдын байр суурь маш тодорхой. Тэр бол Оюутолгойн гэрээг өөрчилнө, “Эрдэнэт”-ийг улсдаа байлгана, Тавантолгойг та бидэнд хэвээр үлдээнэ л гэнэ. Энэ бол түүний зарчим. Түүн дээрээ маш хатуу зогсож ирсэн. Тэр лав ийм байж чадна. Харин та бусдаас нь асуу!!!
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
