Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс зарласан Аюулыг бууруулах төсөлт ажлын хүрээнд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн токарьчин Д.Мөнхболд, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Х.Ганбат нар газрын хөрсөн дэх хүнд металлын агуулгыг тодорхойлдог рентген цацраг үүсгүүртэй багажаас гарах ионжуулсан шарлагаас шинжээч нарыг хамгаалах хайрцаг хийжээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хөрсний элементийн шинжилгээнд зөөврийн рентген багаж ашигладаг. Зөөврийнх учраас туяа нь орчинд цацагдаж, шинжээч нар ионжуулсан шарлагад өртөх эрсдэл үүсдэг байна. ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны санаачилгаар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн залуус, байгаль хамгаалагч нар цацрагт өртөх эрсдэлийг тэглэх арга зам эрэлхийлж хамгаалалтын хайрцаг бүтээсэн нь өндөр үнэлгээ авчээ. Цацрагийн чиглэлээр нийт гурван төсөл хэрэгжиж байна. Рентген шуурхай шинжилгээний лабораторид цацрагийн аюулын биет загвар хийсэн бол нөгөө нь Эрдэнэт үйлдвэрийн завсрын болон эцсийн бүтээгдэхүүнд байгалийн цацраг идэвх, зохиомол цацраг идэвх ямар байх ёстойг шинжилж буй судалгааны ажил юм.
+ There are no comments
Add yours