Хятадын нийслэл Бээжин хотод Пүрэв гаригт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. “COVID-19” цар тахлын голомт Хятад улсын нийслэлд сүүлийн хоёр сар халдварын тохиолдол бүртгэгдээгүй, дарагдсан байсан юм. Гэвч 52 настай Тан овогтон Бээжин хотын Шичэнь дүүрэгт халуурч, шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр Бээжин хотоос гараагүй, гадаадаас ирсэн хүнтэй сүүлийн хоёр долоо хоногийн дотор харилцаагүй гэж мэдүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн, гэр бүлийн хоёр гишүүнийг нь тусгаарлалтад авчээ.
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хөл хориог цуцалж, онц байдлын түвшинг сулруулжээ. Ингэснээр Хятадын халдварын эрсдэл багатай бүсээс ирсэн иргэд Бээжин хотод заавал 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болсон аж. Улмаар Бээжин хотын 21 сая гаруй хүн түргэн хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орж, бизнесийн үйл ажиллагаа сэргэсэн байв.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
