Дэлхий даяар коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, эрэлт буурч магадгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нефтийн үнэ пүрэв гарагт найм орчим хувиар унажээ. Мөн тухайн өдөр АНУ-ын нефтийн нөөц өндөр хэмжээнд хүрсэн юм.
АНУ-д халдвар авсан хүний тоо лхагва гарагт хоёр сая давсныг “Reuters” агентлагийн мэдээлэл харуулснаас гадна тус улсад сүүлийн таван долоо хоногийн турш буурч байсан халдварын шинэ тохиолдлын тоо өссөн байна. Хэдийгээр нефтийн эрэлтэд нөлөөлж байсан хязгаарлалтуудыг ихэнх муж улсад сулруулсан боловч хэрэглэгчид болгоомжилсон хэвээр байгаа тул нефтийн хэрэглээ ердийн үеийнхээс 20 хувиар доогуур хэвээр байна.Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгийн одоогийн нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилж болзошгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. “Дотооддоо халдварласан тохиолдлууд нэмэгдэж байгаа нь хүмүүсийн аялж жуулчлах, зоогийн газар, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх итгэлийг бууруулж байна” гэж Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт мэдээлжээ.
“Brent” маркийн нефтийн ойрын хугацааны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 3.18 ам.доллар буюу 7.6 хувиар буурч, 38.55 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 36.34 ам.долларт хүрсэн нь 3.26 ам.доллар буюу 8.2 хувиар унажээ. Эдгээр нефтийн үнэ дөрөвдүгээр сарын сүүлээс хойш хамгийн их уналт үзүүлж буй нь энэ юм.
Улс орнууд халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хориогоо сулруулж эхэлсэн тул нефтийн эрэлт нэмэгдэх төлөв бий болж, нефтийн фьючерс хэлцлийн үнэ сүүлийн долоо хоногуудад өссөн юм. Мөн бусад оронтой харьцуулахад хатуу хөл хорио тогтоогоод байсан Ази, Европын орнуудад нефтийн эрэлт огцом өссөн байна.
Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр, АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2020 оны эцэс гэхэд 9.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд уг үзүүлэлт эргэн буурахад олон жилийн хугацаа шаардагдах аж. Мөн бодлогын хүү багаар тооцоолоход ирэх жилийн турш тэг орчим хувьтай байх төлөвтэй байгаа ажээ.
Хэрэв нефтийн эрэлт эргэн сэргэхгүй бол АНУ-ын нефть олборлогч, тээвэрлэгчид илүүдэл нийлүүлэлтийг зохицуулах шаардлага үүсэх юм. АНУ-ын нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 5.7 сая торхоор нэмэгдэж, 538.1 сая торход хүрснийг Засгийн газрын лхагва гарагт танилцуулсан мэдээлэл харуулжээ.
Үүнээс гадна Ирак, Нигери зэрэг “ОПЕК+”-ийн зарим орон нефтийн олборлолтыг бууруулах шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм байна. “ОПЕК+” нефтийн олборлолтоо энэ оны тав, зургадугаар сард дэлхийн нийлүүлэлтийн 10 орчим хувьтай тэнцэх хувиар бууруулсан бөгөөд саяхан уг шийдвэрээ долдугаар сарыг дуустал сунгасан билээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
