Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад халдвар эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар эрчимтэй тархсаар байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулсаар байна.
Тувад өвчлөл эрс нэмэгдсэн учир сүүлийн 14 хоногт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна.
Токиогийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна.
Б.Янжмаа, АНУ-д өчигдөр халдварын 20 гаруй шинэ тохиолдол, 800 гаруй нас баралт бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо 1.9 сая боллоо. БНСУ-д 56, Японд 38, БНХАУ-д 7 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Дэлхий дахинд коронавирусийн халдварын талаар эрдэм шинжилгээний 29639 өгүүлэл хэвлэгдсэн, 140 гаруй вакцин бүтээх туршилт судалгаа явагдаж байна. Коронавирусийн халдвар болон тамхины хамаарлын судалгаагаар коронавирусинй халдвар авсан хүн тамхи татдаг бол тамхи татдаггүй хүнээс илүү хүндрэх эрсдэлтэй байгааг тогтоожээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
