Өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамж гаргасан. Тус захирамж түүнийг шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхэд барьцаа болгон өгөх 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар гарсан гэгдэж буй.
Тэрбээр энэ үеэр Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэд сонгогчидтой уулзаж яваа юм.
Тэгвэл өчигдөр орой АТГ-аас Ж.Эрдэнэбатыг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн гэх мэдээлэл байна.
+ There are no comments
Add yours