Өнгөрсөн амралтын өдрүүдэд Галлериа Улаанбаатар, МУИС-ийн урд тарьсан гацуур моддын ургалт, усалгааг шалгаж, шаардлагатай арчилгааг хийсэн бөгөөд Гадаад харилцааны яамны уулзварт байрлах том оврын зар сурталчилгааны 7 самбарыг буулгаж талбайг цэвэрлэж тохижилт хийхээр болжээ.

Ахмадын холбооны газар нэрээр 15 жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй газрын эрхийг цуцлах шийдвэрийг хэрэгжүүлж чөлөөлсөн уг газрын 1136 метр квадрат талбайг батлагдсан зураг төслийн дагуу иж бүрэн тохижуулж, амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иргэдэд зориулсан талбай болгох юм байна.

Хөгжим бүжгийн коллеж буюу Эрхүүгийн гудамжны урд тохойд олон жил сул шороон хөрстэй байсан хоосон талбайг цогцоор нь ногоон байгууламж, гоёлын мод, нарс мод, ургамалан хашлага, тросс хашлага хийж зүлэгжүүлжээ. Анх 1970-аад оны дунд үед Эрхүүгийн гудамжинд шинэс мододыг Төв аймгаас тээвэрлэн авчирч тарьсан бөгөөд он цаг өнгөрч өнөөдөр 50-60 хувь нь үлдсэн бөгөөд 3 метр өндөртэй шинэс мод замын 2 талаар тарьж уг гудамжийг бүрэн шинэс модтой болгожээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
