Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдэж байна

НМХГ-ын даргын баталсан 02-01/85 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийт найман газрыг хамруулан шалгахад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнээр үйлчилсэн, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг аваагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, гурван аж ахуйн нэгж, нэг иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулан ажиллажээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours