Өнөөдөр халуун ус тасрах газрууд

Дулаан хангамжийн шугамын зуны засварын ажил тавдугаар сараас эхлээд байгаа. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарладаг.

Өнөөдрөөс хуваарийн дагуу 1а, 3де, 10абвгдж магистралийн засварын ажил эхэлж байна. Иймд

  • Говь-2
  • Буудлагын клуб
  • Дэлгэрэх хотхон
  • Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ Бетон арматур
  • XIX хороолол
  • ХУД-ийн Нийгмийн даатгалын салаа
  • Нэхмэлийн шарын салаа
  • ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг
  • Зайсан салаа
  • Оргил рашаан сувилал
  • Төв цэнгэлдэх
  • Хүннү хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Засварын ажил зургаадугаар сарын 2-14-ний хооронд 12 хоног хийгдэх аж.

+ There are no comments

Add yours