БСШУСЯ 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өгчээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан юм.
Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.
Автомашин гардуулах ёслолын арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв зэрэг томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл орхигдсон нь харагдсан. Хувилагч олшруулагчаас эхлээд техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг шат дараатай шийдвэрлэж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан Монголын багш нарын 7 дугаар их хурлын төлөөлөгчдөөс их тавьсан санал нь компьютер байсан. Удахгүй багш нараа компьютертой болгох ажил хийгдэх болно” гэлээ.
More Stories
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
