Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.
Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, олон жил стандартын дагуу ашиглагдаагүй явган хүний авто зам хааж хашаалсан, орчны аюулгүй байдлыг зөрчсөн 7 иргэний хашаануудыг албадан буулгалаа.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангуулах шаардлагатай 147 хашаа байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс мэдэгдлээ аваад өнгө үзэмжээ сайжруулья гэсэн 48 аж ахуйн нэгж байна. Энэ ажил дүүргийн 11 дүгээр хорооноос эхэлж, өнөөдөр ХААИС-ийн баруун талд байрлах гурван газар эзэмшигчтэй боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хог шороонд дарагдсан хашаа байсныг албадан буулгаж, явган хүний замыг чөлөөлж байна” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж, 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
