Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас санхүү эдийн засгийн хувьд асар их хохирол амссан улс орнуудад БНХАУ ирэх хоёр жилийн хугацаанд санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон талаар ТАСС агентлаг дамжууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. БНХАУ-ын тэргүүн Си Жинпинь тус хуралд оролцох үеэр ийнхүү мэдэгджээ. Тодруулбал цар тахлын улмаас хохирол амссан улс орнуудад тусламж үзүүлэхэд хоёр жилийн хугацаанд нийт 2 тэрбум ам.долларын хуваарилна гэв.
Тус санхүүжилтийг коронавирусийн цар тахалд өртсөн улс орнуудад, тэр дундаа хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд болон нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулна. Хөгжиж буй улс орнууд энэхүү санхүүжилтийг авахад өөрийн биеэр хяналт тавина гэдгийг тэрбээр онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирус дэлхийн 215 улс орон, бус нутагт тархсан бөгөөд нийт 4.5 сая хүн энэхүү вирусийн халдвар авч, 305 мянган хүн нас баржээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
