Энэ үеэр БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Бид ойрын хугацаанд эдгээр иргэдээ Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлах байрнуудад татан авах ажиллагааг явуулна хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн ОХУ-аас оюутнуудаа татан авах арга хэмжээний талаар ярилцаж буй аж. Мөн Энэтхэг Улс руу хийх дараагийн нислэгийн бэлтгэлийг хангаж байгаа ч тов гараагүй байгаа юм байна. Иргэдээ эх оронд нь авчрах татан авалтыг тасралтгүй зохион байгуулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдлээ.




