АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн, “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион Сонгуулийн хуулийг илтэд зөрчиж эхэлсэн. Тодруулбал, тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн нэр дэвших тойрог болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу нийслэлийн төв талбай орчимд өөрийн зураг бүхий номын сурталчилгааг хэд хэдэн газарт байршуулсан юм.
Тэрбээр “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номыг 2016 онд орчуулсан бөгөөд хоёр дахь хэвлэлтээ худалдаанд гаргасантай холбоотойгоор ийнхүү сурталчилж эхэлжээ. Хачирхалтай нь түүний энэхүү зурагт самбарт номын хуудас болон мэдээлэл нийт талбайн 10-20 хувийг эзлэх бөгөөд зохиогчийн зураг шууд нүдэнд тусахуйц том хэмжээтэй байгаагаас үзвэл сонгуульд зориулсан сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой харагдана.
Гэтэл сонгуульд нэр дэвшигчийн хувьд энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх үндэслэл болно гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Энэ тухайд хуульч Р.Саруулаас тодруулахад
Э.Долгионы энэ асуудал нь хууль зөрчиж байж болзошгүй бөгөөд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зурагт самбарын шинжтэй зүйлийг өөрөө нам дотроосоо сонгуульд нэр дэвшихээр болоод СЕХ-нд материалаа хүргүүлэх хугацаанд номын сурталчилгаа гэх нэрийн дор зурагт самбараа байрлуулсан байна. Үүнд Сүхбаатар дүүрэгт үү, эсвэл нийслэлийн хэмжээнд нийтэд нь үү гэдгээс хамаарна.
Өөрөөр хэлбэл, хэрэв дүүргийн хэмжээнд байрлуулсан бол дүүргийн, нийслэлийн хэмжээнд бол нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг хангах үүднээс эдгээр самбарыг даруй буулгах учиртай. Ингэхийн тулд иргэн, хуулийн этгээдээс зохих шатны сонгуулийн хороонд Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэсэн агуулгаар өргөдөл гаргах учиртай юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-т заасны дагуу СЕХ-ноос сурталчилгааны хугацааг зургаадугаар сарын 2-22-ныг дуустал гэж тогтоосон.
Тэгэхээр нэгэнтээ нам дотроосоо нэр дэвшихээр болоод явж байгаа этгээд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1.-т заасан хууль дээдлэх, 7.4.3.-т заасан шударга ёсыг сахих зарчмыг баримтлах үүргийнхээ хүрээнд зургаадугаар сарын 2-ны өдрөөс зөвшөөрөгдсөн байршилд зурагт самбараа байрлуулах учиртай” гэлээ.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
