Сөүл хотын Итэвон клубээр үйлчлүүлсэн иргэнээс KОВИД-19-ийн халдвар илэрч, түүнээс халдвар авсан хүний тоо 100-гаас илүү давсантай холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн танхимын сургалтыг эхлүүлэх товыг нэг долоо хоногоор хойшлуулжээ.
Тус улсын Боловсролын яамнаас танхимын сургалтыг эхлүүлэх товыг бага, дунд, ахлах анги тус бүрээр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна. Тухайлбал, ахлах сургуулийн 3 дугаар ангийн хичээлийг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр байсныг 20-ны өдрөөс, ахлах сургуулийн 2 дугаар анги, дунд сургуулийн 3 дугаар анги, бага сургуулийн 1-2 дугаар ангийн хичээл болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 27-ны өдрөөс, ахлах сургуулийн 1 дүгээр анги, дунд сургуулийн 2 дугаар анги, бага сургуулийн 3-4 дүгээр ангийн хичээлийг 6 дугаар сарын 3-ны өдрөөс, дунд сургуулийн 1 дүгээр анги, бага сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлийг 6 дугаар сарын 8-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр болсон байна.
Тус улсын ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын буюу манайхаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг улсын хэмжээнд жил бүр 4 дүгээр сард зохион байгуулдаг байсан бол КОВИД-19 халдварын тархалттай холбогдуулан энэ жилийн төгсөлтийн шалгалтын тов удаа дараа хойшлогдож байгаа юм байна. Одоогийн байдлаар уг төгсөлтийн шалгалтыг хичээл эхэлснээс хойш нэг хоногийн дараа буюу 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар тогтоосон байна.
Ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчид төгсөлтийн шалгалтыг нэг өдөр тест хэлбэрээр эх (cолонгос) хэл, математик, англи хэл, солонгосын түүх, байгалийн/нийгмийн шинжлэх ухаан гэсэн 5 чиглэлээр өгдөг ажээ.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
