ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх уралдаанд Засвар механикийн заводын Механик цехийн хамт олон 6 төрлийн бүтээлээр оролцохоор амлалт авчээ. Тус цехийнхэн ХАБЭА-н хэлтсийн сургалтын лабораторид байрлуулж, ашиглах эдгээр төхөөрөмжийнхөө эхний гурвыг нэгдүгээр улиралд багтааж, сүүлийн хагаст үлдсэн гурвыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэд стандартын явган шат, ремень, гинжин дамжуулга зэрэг аюулыг мэдрүүлж, эрсдэл багасгах тоног төхөөрөмжүүдийг үндсэн ажлын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хийж байгаа аж.
ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээх уралдааны зорилго нь удирдах ажилтнуудын үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюул эрсдэлийг арилгахад бодитой ажил хийх, үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнуудын санаачилгыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. Уул уурхайн томоохон компаниудын шилдэг туршлага нь ажлын байрны аюул эрсдэлийг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн сургалтын материаллаг баазтай байдаг бөгөөд ажиллагчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ ажилтнуудыг сургаж дадлагажуулахад чухал ач холбогдолтой. ХАБЭА-н хэлтсийнхэн оны төгсгөлд аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдааныг дүгнэж, инженер техникийн ажилтнуудын бүтээлүүдийг нэгтгэн сургалт дадлагын лаборатори байгуулах юм байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
