Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 2.6 сая хүн өвчилсөн байна. 1.7 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 5262 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нас барсан байна. Хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байгаа нь насанд хүрэгчдэд тараах эх уурхай болж байна гэж дүгнэсэн байна.
БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийг үүсгэгч SARS-д судалгаа хийж багадаа 30 омог байна гэж үзсэн байна. Хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байна.
Мөн эрдэмтдийн судалгаагаар энэ вирус 19 удаа хувьсаж өөрчлөлтөд орсон гэж үзсэн. Тиймээс коронавирусийн эсрэг эм, вакцин бүтээхэд нэлээд хүндрэлтэй болж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
Манай улсад ажиглалтад 1222 хүн байна. Шинээр 38 хүн нэмэгдэж, 9 хүн ажиглалтаас гарсан” гэв.
ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа улс орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага гарч байна. Өвчлөл АНУ-д 3 хувиар, Итали, Германд 1 хувиар, Туркт 50 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд Франц Улс 18 хувьтай байна. АНУ-д 3 хоног тутамд тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна. Бусад өндөр хөгжилтэй оронд тохиолдлын тоо 5 хоног тутамд 2 дахин нэмэгдэж байна.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
