Хан-уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлангаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” аяныг эхлүүлээд байна. Эл өдрийг анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.
Хан-Уул дүүрэг нийт 195 539 хүн амтай бөгөөд түүнээс 0-18 насны 70 мянга орчим хүүхэд байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 онд ирсэн нийт 350 дуудлагаас 122 дуудлага, 2019 оны 261 дуудлагаас 68 нь бие махбодийн хүчирхийллийн дуудлага байсан байна. Үүнээс үзэхэд нийт дуудлагын 31 хувийг хүүхдийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага эзэлж байгаа юм.
Дуудлага гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулахад архины хамаарал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сонгож хэрэглээгүй, харилцааны зөрчилтэй байдал зэргээс үүсчээ.
Иймд нийт эцэг эхчүүддээ хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг арга хэрэглэж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг таньж мэдэн, хүүхдийнхээ дотны найз байхыг уриалж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
