Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана

Нийслэлийн хэмжээнд 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаагийн найман байршилд буюу Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор зэрэг газрууд дүүргийн нутаг дэвсгэрт байдаг.
Улаанбаатар хот соёлын өв бүхий барилга байгууламжуудаа сэргээн засварлах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс эдгээр соёлын өвүүдээ цаашид хэрхэх , ямар барилга байгууламжаа сэргээн засварлаж авч үлдээх, соёлын өвийн хуультайгаа нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах зорилгоор ажиллалаа.
Түүнчлэн ажлын хэсэг барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллахаар боллоо.

+ There are no comments

Add yours