Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.
Үүнээс хойш хугацаанд танхмын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг хөнгөлөх эсэх асуудал хөндөгдсөөр байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, төлбөрийн асуудлаар санал солилцжээ.
Тухайлбал, ерөнхий боловсролын 158 төлбөртэй сургууль байгааг өндөр, дундаж, бага төлбөртэй хэмээн ангилж, ямар хэмжээнд зохицуулалт хийж байгааг БСШУСЯ-наас судалсан байна.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-ын шийдвэрийг өчигдөр танилцуулах үеэрээ “Хувийн хэвшлийн их, дээд сургууль болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, консерциумтай уулзсан. Уулзалтаар хичээлийн жил дуустал хувийн сургуулиуд теле хичээлийн хамтаар нэмэлт агуулгын хичээлээ цахимаар зааж байгаагаа хэлсэн. Түүнчлэн эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээ гэж бий. Түүнийхээ хүрээнд төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Төлбөрөө бүтэн жилээр нь авсан сургууль, цэцэрлэг тун цөөн байгаа. Өндөр төлбөртэй зарим сургууль төлбөрийн хөнгөлөлтийн асуудлаар эцэг, эхчүүдийнхээ дунд санал асуулга явуулж байгаа юм байна” гэлээ.
Мөн тухайн сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа нь тасалдаагүй бол эцэг, эхийн зөвлөлтэйгөө ярилцаж, төлбөрийн асуудлыг сургууль, эцэг, эх хоорондын гэрээгээрээ зохицуулах нь зүйтэй гэх байр суурь баримталж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
