Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө. Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдана. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 06 дугаар сарын 01-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарсан. Мөн энэ сардаа багтаан бүх эрүүл мэнд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулж “COVID-19” тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн нүүрс экспортод тээвэрлэж байгаа жолоооч 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. Ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кэмпэд нь тусгаарлах нь зөв гэж шийдсэн. Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэр гаргалаа. Гадаадаас ирэх гэсэн хүсэлтэй иргэдийн тоо 8000 хүрсэн байна” гэлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарсан. Бид Иргэний бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна. Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна” хэмээлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нэгдүгээрт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв. Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 аж, ахуйн нэгж хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан нь тогтоогдсон. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны...
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
