Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай биечлэн танилцаж ажиллалаа.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний өрөө тасалгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаагаа танилцууллаа.
.jpg)
Хүний хөдөлгөөн багатай хэсэгт амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлах өрөө, тасгийг бэлтгэн шаардагдах тоног төхөөрөмж, багаж хувийн хамгаалах хэрэгслэл, гар халдваргүйтгэх бодис нөөцлөн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж.
.jpg)
Үргэлжлүүлэн дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан нөхцөл байдалтай танилцах явцдаа тус байгууллагын эмч, мэргэжилтнүүдээс цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг сонсон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч нарт дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

Мөн энэ үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон 21 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардагдаж байгаа эмнэлэгийн хэрэгсэлүүдээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
