Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт нийт 45052 м.кв талбайг ариутгах, халдваргүйжүүлэлт хийгдлээ.







