ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан.

Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдЛ.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байна.
Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцлаа.

Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
