Боловсролын сайд “Сурагчдаас улсын болон анги дэвших шалгалт авахгүй” гэжээ

Теле хичээл зааж байгаа багш нартай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр уулзаж санал солилцсон байна. Тэрээр энэ үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй” гэж мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдаж, сурагчдын хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хавар тарах үед Элсэлтийн ерөнхий шалгалтыг авах аж. Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдах бөгөөд теле хичээл амжилттай үргэлжилж байгааг салбарын сайд онцлов.

Сайд Ё.Баатарбилэг “Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12дугаар ангийн хүүхдүүдээс элсэлтийн ерөнхий шалгалт авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой. Хоцрогдолтой юм уу, нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ” гэжээ.

+ There are no comments

Add yours