Уг зөрчил нь Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт үзлэг хийхэд илэрсэн бөгөөд цаг хэтрүүлэн архи согтууруулах ундаа худалдаалсан зөрчил нь дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн ажээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн 3 дугаарт Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон. Харин энэхүү үүргийг зөрчсөн тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 02-нд гарсныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна. Тодруулбал иргэд зочид буудалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Мөн архи согтууруулах ундаа, тамхийг зохих зөвшөөрөлгүй худалдсан зөрчлийг илрүүлсэн байна. 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Мэдээлэл технологийн албаны холбогдох мэргэжилтнүүд хамтран шөнийн эргүүл хийхэд архи согтууруулах ундааг дуудлагаар зарж байсан 2 зөрчлийг илрүүлсэн байна.
Зөрчил гаргасан иргэдэд хуулийн хүрээнд хариуцлага ноогдуулах арга хэмжээг Цагдаагийн газраас авахаар ажиллаж байгаа аж. Мөн дээрх зөрчилтэй ижил мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт утсаар мэдээлэхийг хүсчээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
