Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, зарим дүүргүүдийн хүн амын тоо ихтэй хороодыг хувааж, нийслэл хот өмнө нь 152 хороотой байсныг 173 хороо болгож тоог нь нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн хүрээнд Хан-Уул дүүрэг 16 хороотой байсныг таван хороог шинээр нэмж байгуулан 21 хороотой болсон. Үүнтэй холбогдон Хан-Уул дүүргийн шинээр байгуулагдсан 17 дугаар хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Шинээр байгуулагдсан таван хороодын үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрэн бүрдсэн. Тухайлбал стандартын шаардлага хангасан байраар хангагдан иргэдэд төрийн үйлчилгээ цаг алдалгүй хүрч, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бүрэн тохижсон талаар хорооны Засаг дарга Т.Баттөгс Хотын даргад танилцуулав.

“Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар төв тус хорооны байранд байрлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал хэвийн, иргэдийг олноор цуглуулахгүй нь тулд гэрээр үзлэг хийж, цахимаар жор бичиж байгаа талаар өрхийн эмнэлгийн удирдлагууд дуулгав. Хотын захирагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, эмнэлгийн албан хаагчид шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажлын явц 80 хувьтай явагдаж байгаа ажлын явцтай танилцлаа. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа уг ажилд нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.

Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний газар хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох албаны удирдлагуудад даалгалаа.
.jpg)
Үүний дараагаар Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг хотын Захирагч холбогдох албаныханд тус тус үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар ажиллаж, тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар харилцан санал солилцлоо. Цагдаагийн хэлстийн дарга, хурандаа Д.Манлайбаатар өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулга мэдээлэл өгч, Мишээл экспо дахь ННҮГ-ын харъяа хяналтын камерын өрөөг цагдаагийн хэлтэст шилжүүлж, нэгтгэх саналтай байгаагаа илэрхийллээ.
.jpg)
Мөн Хан-Уул дүүрэг дэх Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хэрхэн хийгдэж байгааг шалгаж, хотруу орж гарах автомашин бүрийг гаргаж, зорчигч бүрийн халууныг хэмжиж, хариуцлагатай ажиллах нь чухал гэдгийг товчоонд ажиллаж байгаа албан хаагчдад сануулж, ажиллалаа.
.jpg)
.jpg)

More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
