Шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй ажилчдад сэтгэлийн дэм үзүүлжээ

Нийслэлийн бүх шалган нэвтрүүлэх товчоон дээр 24 цагийн турш хяналт тавин ажиллаж буй албан хаагчдад “Хүрээ ротари” клубийн хамт олон өөрсдийн биеэр очиж, халуун хоол цай, дархлаа дэмжих витамин, халуунаа барьдаг сав, гар ариутгагч бодис, амны хаалт зэргийг өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.
Дэлхийн өнцөг булан бүрт нийгмийн сайн сайхны төлөө сайн дураараа нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг олон байгууллага, хамт олон байдгын нэг Монголын ротаричуудын тэргүүн эгнээнд явдаг “Хүрээ ротари” клубын хамт олонд албан үүргээ гүйцэтгэн ажиллаж буй албан хаагчид чин сэтгэлээсээ дэмжсэнд талархал илэрхийллээ.
Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, дүүргийн Онцгой комиссын гишүүн, , “Хүрээ ротари” клубын гишүүн Б.Бадамсүрэн дарга тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан явдалд дүүргийн Цагдаагийг газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагчид дахин талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС


+ There are no comments

Add yours