Коронавирусийн халдвар 46 оронд бүртгэгдлээ

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар 2020.02.28-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл Дэлхийн таван тив 46 орныг хамарч, шинэ коронавирус /Covid-19/ тархлаа. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд эрчтэй тархсаар байна. Халдвар есөн оронд нэмэгдлээ. Манайд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 690 хүнийг ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 302 хүнийг ажиглалтад авч, тусгаарлаад байна. БНХАУ-аас гадна 46 оронд гарсан. БНСУ-д 2022 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барсан” гэлээ.

+ There are no comments

Add yours