Өнөөдөр ирсэн гадны хоёр иргэнийг буцаахаар болжээ

Өнөөдөр өглөөний Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр 07:35 цагт БНХАУ-аас Монголын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн байна. Түүнчлэн COVID-19 вирусын голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байгаа аж. Мөн коронавирусын өндөр дэгдэлттэй байгаа БНСУ, Японоос ирсэн хоёр иргэнийг буцаахаар болжээ. Харин 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн гурав, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

+ There are no comments

Add yours