Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнд:
- Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, үүрэг ажлын чиглэлийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж, алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд 7 хоног тутам хяналт тавьсан.
- Улаанбаатар хотын 4 чиглэлийн төв зам дагуу самбар, “JCDесаих” ХХК-ийн 28 автобусны буудал, “ССТS” ХХК-ийн зам дагуух 20 самбар нийт 52 самбарт мэдээлэл байршуулсан.
- Хүн, автомашин олноор зорчдог газарт байрлах LED дэлгэц, Улаанбаатар хотод байрлах нийтийн орон сууцны цахилгаан шатны дэлгэц, цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдийн дэлгэц болон үйлчилгээний газруудын дэлгэцүүдээр видео байрлуулсан.
- Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон 16 видео контент шинээр бүтээж нийтийн цахим сүлжээ болон 24 телевизээр түгээсэн.
- Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн зөвлөмжийг 6,775 ширхэг хэвлүүлж төв орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэнийг олшруулан олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түгээлт, такси үйлчилгээ үзүүлдэг автомашинд наах ажил явагдсан.
- Иргэдийн өдөр тутамын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хаяг, шошгонд “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн үгийг хэвлэж, худалдаанд гаргасан.
- Үүрэн холбооны оператор компанийн нийт 2,568,214 хэрэглэгч нарт “Ятгах тусам Нягтал” залилагчид боломж бүү олго гэсэн агуулгатай зорилтот мессеж хүргэсэн.
- “Залилах гэмт хэрэг”, “Санхүүгийн луйвар” гэсэн 2 зорилтод нэвтрүүлгийг хийсэн юм.
Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны 01 дүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар буюу 98 хэргээр буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17,1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
