Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хороодод ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж, засвар шинэчлэл хийгдсэн “Яармаг худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгч нартай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Түүнчлэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллав.



 эх сурвалж: Хан-Уул дүүрэг

+ There are no comments

Add yours