НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-ны даваа гараг буюу өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байна.
Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгджээ.




