Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 900 давжээ

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 91 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 902 хүрчээ.

Мөн тухайн өдөрт коронавирусээр халдварласан 2618 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 39 мянга давсан байна.

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ.

Эх сурвалж: Монцамэ

+ There are no comments

Add yours