Тус хөлгөөр аялаад өнгөрсөн сард Хонг Конгт бууж үлдсэн хүнээс халдвар илэрсэн тул Хонг Конгийн эрх баригчид Японы талд мэдэгдсэний үндсэн дээр ийм арга хэмжээ авчээ.
Японы тал хөлгийн зорчигчдыг буулгалгүй хорьж, өчигдрөөс эхлэн үзлэг шинжилгээ хийж эхэлсэн юм.
Тэгвэл зорчигчдын дотор коронавирусийн халдвартай 10 хүн илэрсэн тухай Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Дөнгөж эхний 273 хүнийг шалгахад ийм үр дүн гарсан байна.
Зорчигч, багийн гишүүн нийт 3,700 хүн хөлөг дээр байгаа юм. Цаг хэмнэх үүднээс зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эхний ээлжинд үзлэгт хамруулж байгаа гэнэ.
“Diamond Princess” аяллын хөлөг нь Британи-Америкийн оператор компанийн Япон дахь салбарын эзэмшил юм байна.
Хөлөг Йокохама хотоос хөдөлсний дараа Кобе хотын боомтод зогсох хуваарьтай байсан нь коронавирусийн асуудлаас болоод цуцлагджээ.
Сүүлийн байдлаар Японд шинэ коронавирусийн халдвартай 20 хүн бүртгэгдээд байгаагийн 17 нь өвчний голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн байжээ.
Эх сурвалж: Reuters
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
