Зургаан саяас доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадуудын зээлээс зургаан саяыг хасахаар хуульчилж өгсөн. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн тэтгэврийн нэмэгдэл орж, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байгаа.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлснээр Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 онд улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан.

. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа гэдгийг хэлж байсан.

-Өнөөдрийн байдлаар 420 мянган иргэн тэтгэвэр авч байгаа аж. Засгийн газрын 2020 оны 14 тогтоолоор ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ тогтоол нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Тэтгэврийн доод хэмжээ буюу 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан иргэд 350 мянган төгрөгийн тэтгэвэр авах ажээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 270 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан иргэд 300 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа 420 мянган иргэн тэтгэврийн нэмэгдлээ авч байгаа гэнэ.

Ахмадуудын хувьд тэтгэврийн зээлийг тэглэсэн эсэхийг нь яаж мэдэх вэ?

-УИХ-аар 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль нэгдүгээр сарын 10-наас эхэлж мөрдөхөөр болсон. Хуулийг дагаж мөрдөхөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол банк болон тэтгэвэр тавьж байгаанайман банктай хамтарч ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тодорхой үр дүнд хүрчихсэн явж байна.

-Нийтдээ 420 мянган иргэнтэтгэвэр авч байгаа. Үүнээс 228.6 мянган иргэн зээлтэй байгаа бөгөөд 207.5 мянган иргэн зургаан саяас доош зээлтэй байгаа юм байна. Эдгээр иргэдийн тэтгэврийн зээлийг бүгдийг нь тэглэж байгаа юм байна. Харин зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй 21 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр 21 мянган иргэн тодорхой хэмжээний зээлийн үлдэгдэлтэй үлдэж байгаа гэсэн үг ажээ.

+ There are no comments

Add yours