Сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулж байгаа зарим зүйлд эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
- Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдварыг тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой.
- Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн газраар явах, гэртээ орж ирсний дараа, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, ам, хамраа цэвэрлэсний дараа заавал гараа савантай бүлээн усаар сайтар угаана. Нүд, хамар, ам загатнасан тохиолдолд гараа угаасаны дараа нүүрэндээ ойртуулна.
- Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй. Энэ нь агаар хуурайшихаас гадна харшил, багтраа зэргийг өдөөнө. Харин агаар сэлгэлтийг 15 минут тутамд 3-5 минутын турш хийнэ. Гэхдээ өрөөний агаарын хэмийг хэт хүйтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.
- Аль болох гэртээ хооллох хэрэгтэй. Хүн бүр өөрийн аяга, халбагатай байхаас гадна бусадтай хоол, хүнсийг нэг таваг аяганаас идэхгүй байх, ус, ундаа, тамхийг хувааж хэрэглэхгүй. Олноор хувааж иддэг (солонгос, хятад хоол гэх мэт) ресторан, хоолны газраар хооллохгүй байхыг зөвлөж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
