Зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран эрсдэл өндөр байгаа Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн эмзэг бүлгийн малчдад бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Тусламжийн хүрээнд эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240,000 төгрөгийг тухайн иргэний Хаан банкны дансаар олгосон байна.
Харин малын эрдэс тэжээлийн багцыг малчдад хүргэхээр тусламжийн цуваа аймгууд руу хөдөллөө. Малын эрдэс тэжээлийн багцад эрдсийн долооц, амин тун буюу малын нэмэгдэл тэжээл, загасны тос, нүдний тосон түрхлэг, туурайн тос зэрэг зүйлс багтжээ.

Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан малчин өрхийг 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч сонгон шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
