Албан тушаалаа ашиглаж хахууль авсан хэргээр түр саатуулагдан суллагдсан Х.Оргил-Эрдэнэ, шинжилгээ будлиантуулсан Х.Түвшин-Эрдэнэ нар төрсөн ах дүү нар байсан гэдэг мэдээлэл олдов. ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Х.Түвшин-Эрдэнэ гэх нэрийг хэвлэлийн хуудас болон цахим орчинд цөөнгүй харж байгаа, ойрын өдрүүдэд Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хууль, шүүхийн байгууллагад дуудагдаад байгаа тэд төрсөн ах дүүс аж. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Х.Түвшин-Эрдэнэ ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн төрсөн ах байж таарав.
ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20 000 юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан гэх мэдээлэл бий. Түүний энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа одоо хийгдэж байгаа юм.
Харин түүний төрсөн ах Х.Түвшин-Эрдэнэ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял сонсож буй.
Хамгийн гол нь төрсөн ах дүү хоёр хахууль, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ял сонссон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүү ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх талаар бид эргэж мэдээлэх болно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
