Монгол Улсын хэмжээнд 12 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 4797 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1929 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 982 -оор буюу 2 дахин, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг буюу 48 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, гарсан түймрийг шуурхай унтраах зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг газраар болон агаараар шуурхай тээвэрлэн хүргэж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласнаар ой, хээрийн хохирол 15,3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Мөн сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй “Эко Алтан Заамар”, “Пентатерра” ХХК-ийн ил уурхайн томоохон ослуудад алба хаагчид олон хоногийн турш тасралтгүй ажиллаж, эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэлээ.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээхээр далайн түвшнээс дээш 2780 метр өндөр ууланд, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж байгааг 2019 оны онцлох үйл явдал хэмээн онцолжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
