Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх бол сонгуулийн жил гарахаас өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх тухай хуулийн заалттай холбоотойгоор албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж эхэлжээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд АНУ-ын Санфранциско хотод энэ онд байгуулагдсан Консулын газарт консулаар томилогдох тухай мэдээлэл гарч буй юм.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн албан тушаалтан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг, шийдвэрлэжээ. Үүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргажээ.



