“Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх, өргөн хэмжээнд ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тус дэм үзүүлнэ” хэмээн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Микнев онцлов.
Энэхүү шинэ төсөл нь улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газарт малын өвчлөлийг үр дүнтэй хянах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг хөхиүлэн дэмжих, мал эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулахад нь туслалцаа үзүүлэх аж.
Үүнээс гадна, тус төсөл нь бүтээгдэхүүн нийлүүлэгч болон боловсруулагч хоорондын түншлэлийг хөхиүлэн дэмжих замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээ хийх, мөн мал үржлийн болон шим тэжээлийн үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулах замаар төслийн зорилгыг ханган биелүүлэхэд мөн хувь нэмэр оруулна. Түүнчлэн, төсөл нь гарч болзошгүй хямрал, онцгой байдлын үед яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлнэ. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлнэ хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
