Энэ сарын 16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1207 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 937-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтэж бэртсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.12.17-ны өдрийн 21:10 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3-р баг “Урт гуя” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 8 км/ асфальтан замд амины Kia Sporage маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Т, зорчигч 47 настай, эрэгтэй С нарын 2 хүн нас барсан.
2019.12.18-ны өдрийн 20:38-ны цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд с ум Хайрхан баг /сумын төвөөс урагш 137 км/ асфальтан зам, “НБ транс” ХХК-ийн баруун замд “Инержи ресурс” ХХК-ийн Тоёота LandCriuser-76 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг хохироосон.
2019.12.18-ны өдрийн 18:03-ны цагийн орчимд Айцын давааны замд Toyota Harrier маркийн автомашин Toyota chaser маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 29 настай, эрэгтэй Г нас барж, жолооч 43 настай, эрэгтэй А, зорчигч 31 настай, эрэгтэй Б, 31 настай, эрэгтэй З нарын 3 хүн гэмтсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 8.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.6 хувиар, гэмтсэн хүн 13.3 хувиар, гэмтсэн хүүхэд 33 хувиар тус тус буурсан бол нас барсан хүний тоо 3 дахин ихэссэн байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхын анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
