УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр хуулийг баталсан юм.

Дөрвөн жил тутамд өөрчлөгддөг хэмээн шүүмжлэл дагуулдаг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бөөн маргаан болсноор өнөөдөр хэлэлцэхээр болсон ч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны арванхоёрдугаар дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл ёстой л ногоон гэрлээр шуударчихлаа гэхэд болохоор хурдаар батлагдлаа.

+ There are no comments

Add yours