ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт эхэлнэ.

Хууль, хяналтын байгууллагаас З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Мотоциклиор зорчихыг түр хориглосон тогтоол гарснаас хойш зургаан хүн нас баржээ
Next post Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ